2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Спортын ордонд зохион байгуулагдсан аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн “Миний Дархан – 2019” спортын наадамд Дархан сумын ИТХ-ын баг хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Спортын ганцаарчилсан төрлүүдэд, теннист Д.Жамбалдорж “Алт”, Б.Төгөлдөр “Мөнгө”, шатарт Ч.Баттулга “Алт”, Г.Мөнхцэцэг “Хүрэл”, даам-д Г.Мөнхцэцэг “Алт”, Ч.Баттулга “Хүрэл”, Дартсын тэмцээнд ажлын албаны ажилтан М.Золжаргал “Мөнгө”, Д.Жамбалдорж “Хүрэл” медаль тус тус хүртэж, билъярдын тэмцээнд З.Эрдэнэбат 1 хожил авч, багтаа 2 оноо авчирсан бол волейболын болон сагсан бөмбөгийн баг тамирчид хүч чадлаа дайчлан тоглож, багтаа тус бүр 1,5 оноо авчирснаар нийлбэр дүнгээр 38 оноо авч тус амжилтыг үзүүллээ.
Тэмцээнд Мөнгөн медаль хүртэж, Дархан сумынхаа нэрийг өндөрт өргөхөд өөрийн хүч бололцоо, авъяас чадвараа бүрэн зориулсан нийт тамирчид, хөгжөөн дэмжигчид, ажлын албаныхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.