Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Дарханд ажиллав

2019-02-27

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин /2019.02.26/ манай аймгийн “Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Алт худалдан авалтын төвлөрлийг сааруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Монгол банк, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг байгуулж ашиглалтад оруулсан. Тус лаборатори 2018 онд нийт 14 иргэн 5 ААН-ийн 116 ш гулдмай хайлуулж улсын төсөвт 11,886,304 төгрөг төвлөрүүлсэн байна. Харин 2019 оны эхний 2 сард 5 иргэний 33 ш гулдмай хайлуулж сорьцолж улсын төсөвт 1,790,940 төгрөг төвлөрүүлэн ажиллаж байгаа ажээ. Цаашдаа эталонд тоног төхөөрөмжийн нарийвчлал шаардлага хангахгүй, хангалт муутай, хоцрогдсон, дээвэр, гадна цахилгааны кабель, галын дохиоллын системтэй болох гээд нэлээдгүй тулгамдсан асуудал байгааг танилцуулсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%