Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХАД ОЛОН НИЙТИЙН САНАЛЫГ ТУСГАВ

2019-02-28

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Орон нутгийн өмчийн газар хамтран Дархан-Уул аймгийн “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”-ыг шинэчлэн боловсруулах ажиллагаанд олон нийтийн саналыг тусгах нь хэлэлцүүлгийг /2019.02.28/ зохион байгуулав. 
Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам” нь “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”-ыг баталснаар орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хөрөнгийн баримтлах бодлого, өмчийн менежмент, нийгмийн хариуцлагыг сайжруулах, өмч хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд мөн Захиргааны Ерөнхий хуулийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.” хэмээн заасны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, дахин олон нийтээр хэлэлцүүлж байгаа юм. 
Хэлэлцүүлгийн эхэнд “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”-ыг  шинэчлэн боловсруулах төслийг Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн М.Хүрэлбаатар танилцууллаа. 
Орон нутгийн өмчийн газраас “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэх журам”-ыг батлуулснаар орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, өмчийн үр өгөөж нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг хэмнэх ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%