Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орхон сумын 60 жилийн ойг ирэх 7-р сард тэмдэглэхээр шийдвэрлэв

2019-03-01

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны тавдугаар хурал боллоо.

“Булган зөгий” дэд хөтөлбөр батлах тухай, аймгийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2017-2018 оны ажлын тайлан, “Ажлын байр нэмэгдүүлэх талаар хийсэн ажлын тухай” аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын мэдээлэл, “Зорилтот өрхийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр” батлах тухай, “Аймгийн төрийн албаны хүний нөөцийн бодлого” батлах тухай, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тэргүүлэгчдийн саналаар “Булган мээж” ОНӨХХК-д хөрөнгө бэлтгэх, “Шилдэг есөн ээж” шалгаруулан урамшуулах хөрөнгө гаргах, Орхон сум байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх тухай саналыг нэмж хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Булган зөгий” дэд хөтөлбөр баталж, бусад асуудлаар үүрэг чиглэл өглөө.

“Зорилтот өрхийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр” батлах тухай, “Аймгийн төрийн албаны хүний нөөцийн бодлого” батлах тухай асуудлыг хөтөлбөрийн зорилт, үр дүн, шалгуур үзүүлэлт зэргийг дахин нарийвчлан тооцож, дахин танилцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Орхон сум байгуулагдсаны 60 жилийн ойг ирэх долдугаар сарын сүүлчээр тэмдэглэх саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжин тогтоол гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%