Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМ ДАРХАН БЭРҮҮДЭЭ ӨРГӨМЖИЛНӨ

2019-03-01

     “Дархан бэр” өргөмжлөлийг 2011 оноос эхлэн завсаргүй 3 хүү төрүүлсэн эхэд өөрийнх нь хүсэлтийг үндэслэн, өргөмжлөлийн үнийг өөрсдөөс нь гаргуулж олгодог байсан бөгөөд энэ хугацаанд Дархан сумын хэмжээнд 1100 гаруй эхийг “Дархан бэр”-ээр алдаршуулжээ. “Дархан бэр” өргөмжлөлийг сумын Засаг даргын нэрэмжит шагнал болгох саналыг  Тэргүүлэгчдийн хуралд сумын ЗДТГ-ын мэргэжилтэн С.Дарьцэцэг  танилцуулав.
      2019 оныг Дархан сумын хэмжээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тэргүүлэгчид Дархан сумын “Дархан бэр”-үүдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхний үнийг сумын төсвөөс гаргаснаар тухайн гэр бүлд амьдралын урам зориг, баяр баясгалан, сайн сайхныг бэлэглэх, хайр хүндлэлийг төрүүлэх, гэр бүлийн эрүүл саруул тогтвортой хөгжлийг дэмжихэд ач холбогдлоо өгнө хэмээн үзэж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан “Дархан сумын Засаг даргын шагналын журам”-ын 2.5-д “Дархан бэр” өргөмжлөл, 3.6-д Дархан бэрээр өргөмжлөгдөж буй эхийн төрүүлж өсгөж байгаа хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 5.2-т ... мөнгөн шагнал гэсний дараа, “Дархан бэр”-ийн энгэрийн тэмдэг, үнэмлэхний үнийг ... гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%