Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШУА-ИЙН ТҮҮХИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ДОКТОР, ПРОФЕССОР, АКАДЕМИЧ С.ЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-03-01

Аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудаас “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь төв сайхан нутгийнхаа нэрийн хуудас, бахархал болсон Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Чулуунд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ юм.

Монголын түүхийг менежментийг шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, монголын түүх соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, монгол судлалыг олон улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа түүний судалгаа бүтээлүүд нь дэлхийгээр тархан хадгалагдаж буй түүхийн болон  археологийн маш өргөн хэмжээний мэдээ баримт, сурвалж хэрэглэгдэхүүнд суурилж чаддаг. Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс XX зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм. Тэрээр нутгийн зон олондоо зориулан “Монгол тусгаар тогтнол ба Төв нутаг” сэдэвт лекцээ толилууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9559
7874 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%