Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ О.ЭНХЗАЯА БАГИЙНХАА I, II ОДОНТ ЭЭЖҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА

2019-03-04

Дархан сумын 3 дугаар багаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа О.Энхзаяа, 3 дугаар багийн засаг дарга Д. Туяа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д. Сумъяа ИНХ-ын дарга, Б.Тунгалаг нартай хамтран “Сүүн далай ээжүүд” хүндэтгэлийн баярын цэнгүүнийг /2019.03.02/ Эзэнт гүрэн ресторанд амжилттай зохион байгууллаа. 
Тус хүндэтгэлийн арга хэмжээ нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан зохион байгуулагдснаараа онцлогтой бөгөөд Дархан сумын 3 дугаар багийн алдарт эхийн I, II одонтой олон хүүхэд төрүүлж өсгөсөн 130 гаруй ээжүүд оролцож, нэгэн өдрийг баяр хөөр, дуу хууртай өнгөрүүлсэн юм. 
Энэхүү арга хэмжээний хүрээнд 8 дээш хүүхэд төрүүлсэн, өсгөж хүмүүжүүлсэн, үр хүүхдүүд нь мөн улсдаа өндөр хувь нэмэр оруулж, ач буян нь дэлгэрч яваа 18 буянтай ээжийг алдаршуулж, “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, гарын бэлэг гардуулсан юм.
Мөн аймаг, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан Дархан сумын иргэн Д.Дашдавааг “Найрамдлын дархан” тэмдгээр, А.Энэбилэгийг “Аймгийн Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнан урамшууллаа. 
Түүнчлэн Дархан хотын Эмийн холбооны гишүүд, эмийн санчид бүх ээжүүдэд витамин гардуулсан юм.
Ийнхүү олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 130 гаруй ээжүүд нэг дор цуглан баярлаж, олон хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн ач гавъяагаа үнэлүүлсэндээ талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%