“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”ийг угтан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас зохион байгуулсан “Ээждээ илгээх сэтгэлийн үг” захидлын уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдөр боллоо.
Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч Л.Ариунтуяа, С.Мөнгөнсар, С.Отгонсүрэн, Ж.Чимэдцогзол, Т.Идэрцагаан, В.Хүрэлбаатар, Д.Баянбат, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, УЗБХ-ийн дарга Ж.Ганбат, ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.Байгалмаа, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, эцэг эхчүүд оролцов.
“Ээждээ илгээх сэтгэлийн үг” уралдааны шагналын арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Улс орны ирээдүйг бүтээх хүүхэд багачууддаа, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв.
Уралдаанд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчид оролцсоноос 2 дугаар шатанд амьдралын гэгээн болон бараан олон өнгө, үйл явдал, сургамж агуулсан 103 орчим захидал ирсэн байна. Үүнээс: дараах сурагчдын ИЖИЙдээ бичсэн захидлууд шалгарлаа.
Тэргүүн байр Б.Дарьбазар 49 дүгээр сургуулийн 12а анги
Дэд байр Ж.Наранжаргал 23 дугаар сургуулийн 12а анги
Дэд байр С.Цэцэгням 117 дугаар сургуулийн 11а анги
Гутгаар байр Э.Өнөрцэцэг 49 дүгээр сургуулийн 12 а анги
Гутгаар байр Т.Шинэзаяа 37 дугаар сургуулийн 12а анги
Гутгаар байр Л.Ханшүүдэр 17 дугаар сургуулийн 11б анги
Тусгай байр Г.Ариунзаяа 37 дугаар сургуулийн 12б анги
Тусгай байр Л.Мичидмаа 72 дугаар сургуулийн 11б анги
Тусгай байр Г.Амартүвшин 61 дүгээр сургуулийн 12а анги
Тусгай байр Т.Маралмаа 23 дугаар сургуулийн 11а анги
Тусгай байр М.Номин 57 дугаар сургуулийн 12а анги
Арга хэмжээний үеэр Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн зохиолчдын үндэсний төвийн тэргүүн МУБИС-ын багш О.Сундуй уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн талаар мэдээлэл өгч, уралдаанд шалгарсан сурагчид “ЭЭЖДЭЭ ИЛГЭЭХ СЭТГЭЛИЙН ҮГ” захидлуудаа уншсан юм.
Мөн хүрэлцэн ирсэн зочид, Төлөөлөгч, сурагчдад зориулж Монголын үг урлаачдын нийгэмлэгийн хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэн “Уучлаарай ээж ээ” лекц уншлаа.