Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САР БҮРИЙН ЭХНИЙ 7 ХОНОГИЙН ЛХАГВА ГАРИГ ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР

2019-03-11

Аймгийн хүүхдийн оролцооны байгууллагын “Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе” XIV чуулганы төлөөлөгч хүүхдүүдийн гаргасан уриалгыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/03 тоот захирамж гарсан. Уг захирамжийг үндэслэн энэ оноос эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосон юм. Энэ өдөр хүүхдүүдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг сонсож, тэдний санаа бодлыг хүндэтгэн үзэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусган ажиллах юм. Энэ удаагийн “Хүүхдээ сонсох өдөр”-өөр аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Батжаргал Зуунмод сумын МСҮТ-ийн сурагчидтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Мөн МСҮТ үйл ажиллагаа явуулдаг Баянчандмань, Эрдэнэ, Заамар сумдад “Хүүхдээ сонсох өдөр”-ийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%