Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖИНЭ

2019-03-12

Хөтөлбөрийг боловсруулахдаа Өвөрхангай аймаг дахь жендерийн нөхцөл байдлын судалгааг ИНБ-уудаар хийлгэж, олон талт төлөөллийг оролцуулсан 6 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх хэрэгцээ байгааг онцолсон юм.
Тиймээс аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль болон жендертэй холбоотой бусад дүрэм журмыг хэрэгжүүлэхэд олон нийтэд зөв ойлголт, мэдлэг олгох зорилгоор хөтөлбөрийг боловсруулаад байна. 
Хөтөлбөрийг 2019-2021 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд иргэдийг аливаа үйл ажиллагаанд тэгш хамруулах, жендерийн асуудлаар чадваржсан мэргэжилтнүүдийг бэлтгэх, сайн туршлагыг судлах зэргээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.