Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2019-03-14

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаан сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд  09.00 цагт эхэллээ. Хуралдаанаар:
1.    Дархан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай  
2.    Дархан сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
3.    Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
4.    Дархан сумын 2019 оны төсвийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай
5.    Дархан сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоох тухай             
6.    Дархан - Улаанбаатар чиглэлийн автозамыг шинэчлэх төсөлд хийгдсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцүүлэх тухай  тус тус хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хэлэлцэх асуудлын дарааллаар ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр Дархан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг танилцуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%