Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ТОГТООЛОО

2019-03-15

     Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хог хаягдлыг орон сууцны, гэр хорооллын, ААНБ-ын, булж устгах гэсэн 4 чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ММЦХ,  МХЦ,  Дархан - 50 цогцолбор, Төмөр  хийцийн  дүүжин гүүр,  Бурхан  багшийн сэрэг дүр, үерийн далан суваг, нүхэн гарц,  хойд  урд  Дархан  хаалга, жишиг  хорооллуудын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт,  хотын төвд  орсон  мал, амьтад ,золбин нохойн асуудал, хотын доторх ногоон байгууламжийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн гэрэл, гэрэлтүүлгийн үйлчилгээ, хог хаягдал, орчны бохирдлыг устгах үйлчилгээ, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ зэргийг хариуцан ажилладаг байна.  
     Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 76 дугаар тогтоол, Дархан–Уул аймгийн Засаг даргын 375 дугаар захирамжийн дагуу орон сууцны хорооллын айл өрхийн хог хаягдлыг нэг өрхөөс 1000 төгрөгөөр,гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг 1м.куб  хогийг 4000 төгрөгөөр, ААНБ, албан байгууллагуудыг ангилан тогтоосон тарифаар тооцон хураамж авч үйлчилсээр иржээ.  
     Одоо мөрдөж байгаа хог тээврийн хураамж тариф нь орон нутгийн төсвөөс нэлээд хэмжээний татаасыг хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд гаргуулж байна. Гэсэн хэдий ч хог хаягдлаар бохирлогдсон талбай улам ихсэж байгаа нь хог хаягдлын хураамжийн үнийн бодлого, арга зүйд өөрчлөлт оруулахад хүргэж байна.
     Дархан сумын хог хаягдлын үйлчилгээнд менежментийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сараас эхлэн хог хаягдлын хураамжид өөрчлөлт оруулах талаар Дархан сумын иргэдээс цахимаар болон аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимуудтай хамтран 2 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг авч, өнөөдрийн /2019.03.14/ хуралдаанаар төслөө танилцууллаа.
     Уг төсөлд НААҮГ-аас иргэдэд 6 чиглэлээр үйлчилгээ үзүүлэх бөгөөд үйлчилгээний хураамжийг харилцан адилгүй тогтоожээ. Үүнд:
1.    Гэр хорооллын хог хаягдлын үйлчилгээний  хураамж
2.    Орон сууцны хог хаягдлын үйлчилгээний хураамж
3.    ААНБ -ын хог хаягдлын үйлчилгээний хураамж
4.    Барилгын хог хаягдлын үйлчилгээний хураамж
5.    Түрж булж устгах үйлчилгээний хураамж
6.    Аюултай хог хаягдлын үйлчилгээний хураамж
     Гэр хорооллын нэг өрхийн ахуйн  хог хаягдлын үйлчилгээний суурь  хураамж тогтмол 3000 төгрөг, хашаандаа худалдаа эрхэлдэг өрхөөс 8000-10000 төгрөг, үйлдвэрлэл эрхэлдэг өрхөөс 15000-25000 төгрөг, үйлчилгээ эрхэлдэг өрхөөс 10000-15000 төгрөг, мал , амьтны аж ахуй эрхэлдэг болон өрхийн ахуйн хогноос бусад хогийг бүтцээс хамаарч м.куб нь 5000-8000 төгрөг байхаар тогтсон бол нийтийн орон сууцны нэг өрхөөс 2000 төгрөг, амины орон сууцны /хаус/ нэг өрхөөс 3500 төгрөг тогтмол авхаар тус тус тогтлоо. Мөн ААНБ-аас авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үйл ажиллагааны чиглэлээс нь хамаарч сард 2000-80000 төгрөгийн хооронд байхаар тогтсон бол барилгын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дотор нь ААНБ-аас гарах барилгын хог хаягдал, айл өрхөөс гарах барилгын хог хаягдал гэж 2 ангилан 10000, 5000 төгрөгний хураамж авахаар болжээ. /мэдээллийг хавсаргав/
     Түрж булж устгах үйлчилгээний хураамжийг өөрийн тээврийн хэрэгслээр хог хаягдлаа тээвэрлэдэг ААНБ-аас м.куб нь 3000-5000 төгрөгний хооронд, аюултай хог хаягдлыг устгах зориулалтын талбай гаргах нүх ухаж бэлтгэхэд м.куб нь 4000 төгрөг байх саналыг тус  тус хэлэлцүүлж, Төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлж, иргэдэд чирэгдэл учруулахгүй, үнийн дарамт үзүүлэхгүй, Дархан хотоо хоггүй цэвэр хот болгохын төлөө олон талаас нь харилцан санал солилцож, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн саналыг дэмжин баталлаа.
     Энэхүү тогтоолыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт бүртгүүлж, мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга Б.Азжаргал, НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм нарт даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%