Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ, ӨРГӨТГӨХ АЖИЛ 04 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2019-03-15

     Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд их засвар, шинэчлэлт хийхээр тусгагдсан ба энэ чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор баталсан.
     Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр одоо байгаа 2 эгнээг бүрэн шинэчлэх, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 2 эгнээг нэмж барихаар тохиролцон ажиллаж байгаа юм. ЕСБХБ-ны санхүүжилтээр хийгдэх өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 04 дүгээр сарын 15-ны өдөр АХБ-тай зэрэг эхлүүлж зэрэг дуусгах, Монгол Улсын бүтээн байгуулалтын улиралд багтаан богино хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдаас өгсний дагуу энэ асуудлаар Засгийн газрын төвшинд хэлэлцсэн байна.
     Төслийн зам нь АН-3 болон эдийн засгийн төв коридорын хамгийн их хөдөлгөөний эрчим бүхий хэсэг бөгөөд Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг буюу Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Дархан хотын төвийн өмнөд хэсэг, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант, Борнуур сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутаг дэвсгэрээр дайран гарах юм. Замын эхлэлийн цэг нь Улаанбаатар хот. Дархан-Эмээлтийн тойрог уулзвар, Замын төгсгөлийн цэг нь Дархан-Уул аймаг. Дархан хотын тойрог уулзвар байх юм байна. Төслийг 2019-2020 онд хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөжээ.
     Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаанаар Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ зорчих хэсэгтэй болгон өргөтгөх төсөлд байгаль орчны мэргэжлийн зөвлөх байгууллага “ЭС И СИ” ХХК-ийн хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг /мэдээллийг хавсаргав/ Байгаль орчны үнэлгээний зөвлөх Д.Даваамаа танилцуулж, Төлөөлөгчид асуулт тавьж, хариулт авч, санал бодлоо хэлж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг бүхэлд нь дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%