Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ “ХАЛУУН СЭТГЭЛ” АЯНД НЭГДЭВ

2019-03-15

     Дархан сумын ИТХ-ын ажлын албаны хамт олон нэгдэн Малчин багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдээс санаачлан хэрэгжүүлж буй “Халуун сэтгэл” аянд нэгдлээ.
     Малчин багийн иргэд сумын ИТХ-аас зохион байгуулдаг хэлэлцүүлэг, зөвлөгөөн, нийтийн сонсголд идэвхтэй оролцдог. Тухайлбал: Өнгөрсөн онд  Дархан сумын ИТХ, Малчин багийн ИНХ, “Нийгмийн дэвшилд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-ын Дархан-Уул аймаг дахь салбар хамтран Малчин багийн малчид, тариаланчдад тулгамдаж буй “Малчид, газар тариалан эрхлэгчдийн газар, бэлчээрийн асуудлыг зохицуулах журмын тухай” асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулсан.  Сонсголд Дархан-Уул аймгийн Хонгор сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга С.Даваасүрэн мэдээлэл өгч, иргэдийн санал гомдлыг сонссон бөгөөд тус сумын малчин, тариаланчдын тавьсан саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж,хариуг эргэн мэдээлсэн.
     Мөн оны өмнө болсон Дархан сумын 2018 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр зохион байгуулсан төсвийн ерөнхий хяналтын сонсголд Малчин багийн иргэд идэвхтэй оролцож 2019 онд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар санал гаргасан нь сумын ИТХ-ын хуралдааны шийдвэрт биелэлээ олж, 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан.
     Жилийн ажлын хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлийн дагуу 2019 онд шинээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн төслүүдийг уралдаант шалгаруулалтаар сонгон шалгаруулахаар бүртгэл явуулсан. Саяхан хуралдсан Дархан сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаас СХС-ийн төсөл сонгон шалгаруулах хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон. Малчин багийн иргэд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид төслүүдээ бэлтгэж оролцоно гэдэгт итгэлтэй байна.
   Сумын ИТХ-ын ажлын албаны хамт олны сэтгэлийн бэлгийг малчдад хүргэж, бидний мэндийг дамжуулахыг Малчин багийн ИНХ-ын дарга О.Адъяад хүслээ.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%