Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-15

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан таниулах сургалтыг Чингэлтэй дүүргийн 19 хорооноос шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтаар хуулийн хүрээнд шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох чиг үүрэг, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилготой юм. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Олон нийт хариуцсан мэргэжилтэн З.Баяржаргал нар сургалтыг удирдан зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. 
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, мэдээллийн сангаас тусгай сонголтын программын аргаар тус дүүргээс 2019 онд нийт 560 иргэд сонгогдсоноос шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх тус сургалтад 200 гаруй иргэнд мэдээлэл хүргэж ажиллалаа.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%