Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 03-р сарын 15- ны өдөр хуралдав. Хуралдаанд 11 тэргүүлэгчээс, 8 тэргүүлэгч оролцон ирц 72,7 хувьтай хуралдав. Энэхүү хурлаар 7 асуудлыг хэлэлцэн батлав. Үүнд:
1. Төрийн тахилгатай, Суварга хайрхан уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын 2019 оны 06 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулах
2. Шагналын тухай
3. Нэрэмжит болгох тухай /Төвшрүүлэх сумын ЕБС-ыг Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Хуушааны нэрэмжит болгох тухай /
4. Ой тэмдэглэх тухай /Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойг 2019 оны 07 дугаар сарын 26,27-ны өдөр тэмдэглэх /
5. Ой тэмдэглэх тухай /Цэнхэр сумын ЕБС-ын 60 жилийн ойг 2019 оны 07 дугаар сарын 19,21-ний өдөр тэмдэглэх/
6. "Түр хамгаалах байр " байгуулах тухай
7. Өмчийн тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.