Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж /2019.03.12/, 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар 6 хүнийг “Өвөрхангай аймгийн алдартан” медалиар шагнах шийдвэрийг гаргав. Тодруулбал, Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, Уянга сумын уугуул, Монгол Улсын гавъяат багш Г.Сүхбат, Хайрхандулаан сумын харъяат, Монгол Улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, Өлзийт сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Д.Сугар, Бат-Өлзий сумын уугуул, Монгол Улсын гавъяат багш С.Ганчимэг нарт тус шагналыг олголоо.
“Өвөрхангай аймгийн алдартан” медалиар аймгийн эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, хариуцсан салбар, эрхэлсэн ажил, амжилт бүтээлээрээ улс, аймаг, салбарын түвшинд ардаршсан иргэнийг шагнан урамшуулдаг билээ.