Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Увс аймгийн Баруун туруун сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга К.Баяраа тэргүүтэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч туршлага солилцох уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзаж уулзав.
Уулзалтанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Хурлын Тэргүүлэгч Ц.Дуламжав, Төлөөлөгч Ц.Бугасүрэн, Д.Баянбат, Т.Идэрцагаан, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар байлцлаа.
Уулзалтын эхэнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ төлөө ажиллаж, гарч буй шийдвэр бүр нь иргэдэд дандаа боломж болж очих ёстой гэдгийг онцлоод хурлын байгууллагын хийж хэрэгжүүлж байгаа онцлог ажлуудаасаа танилцуулж хөдөө орон нутагт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэхэд өөрийн дүүргийн туршлагаас хуваалцлаа.
Уулзалтын төгсгөлд Баруун туруун сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Баяраа: “Дүүрэг, сум хоорондоо ихээхэн ялгаатай боловч бие биенээсээ суралцах зүйл их байна.” гэдгийг онцоллоо.
Уулзалтын дараа төлөөлөгчид нийслэлийн тэргүүний хороогоор шалгарч байсан гуравдугаар хорооны үйл ажиллагаатай танилцав. Тус хорооны Засаг дарга С.Туяа хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцуулав. Дараа нь төлөөлөгчид нийслэлийн хэмжээнд үлгэр жишээ болсон Хүүхдийн номын өргөөнд зочилсон юм.
Баруун туруун сум нь 329 мянган га газар нутагтай, 4 баг, 2500 гаруй хүн амтай, 70 мянга гаруй малтай, хилийн цэрэг, онцгой байдлын алба, төсвийн томоохон байгууллагууд тус суманд төвлөрөн үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой сум юм.