Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2019-03-20

Төв аймаг 27 сум 97 багтай, улсын хэмжээнд засаг захиргааны хамгийн олон нэгжтэй аймаг бөгөөд 90 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг хүргэж байна. Аймгийн Засаг даргаас иргэддээ төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх нөхцлийг бүрдүүлэн, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын нэг нь Аргалант сумын ЗДТГазрын барилга бөгөөд нийт 712,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн уг томоохон бүтээн байгуулалтын шавыг өнгөрсөн оны 6 дугаар сард тавьж байсан бол өнөөдөр ийнхүү хүлээн авч байна. Тус барилгын ажлыг “Тэнгэрийн долоон од” ХХК гүйцэтгэж, ийнхүү хугацаанаас нь өмнө хүлээлгэн өглөө. Сумын ЗДТГ-ын хуучин барилга нь 1977 онд аж ахуйн аргаар баригдсан, шургааган үндсэн хийцтэй барилга байжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9565
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
337 / 4%