Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИТХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2019-03-20

Сумын ИТХурлын Тэргүүлэгчид 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

1.   Атар газар эзэмшсэний болон Хонгор сум-Дархан-САА үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх товыг хэлэлцэж аймгийн ИТХурлаар хэлэлцүүлэхээр уламжлах

2.   Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн танилцуулга

3.   Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн өргөдөлд туссан байршлын танилцуулга

4.   Шагналд уламжлах тухай

Хонгор сум-Дархан-САА үүсч хөгжсөний түүхт 60 жил, 11,14 дүгээр сургууль, 16 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн 50 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоох тухай саналыг Аймгийн ИТХуралд хүргүүлэхээр боллоо.

Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газрууд нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1 дэхь хэсэгт зааснаар “Түүх соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг хориглоно” гэсэн заалтын дагуу ИТХурлын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар татгалзсан тул хайгуулийн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай саналыг Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн Хонгор сум-Дархан-САА үүсч хөгжсөний түүхт 60 жил, 11,14 дүгээр сургууль, 16 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн 50 жилийн ойг тохиолдуулан төрийн шагналаар шагнагдах 23 иргэний материалыг хэлэлцэн дэмжиж Аймгийн засаг даргад уламжлахаар шийдвэр гаргалаа.

 

 

 

 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%