Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР ТОЙРГИЙНХОО ТӨЛӨӨЛӨГЧ, БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА

2019-03-20

     2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын хуралдааны танхимд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойргийнхоо аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт хийлээ.

     Уулзалтанд оролцогчдод “Дархан хотын ерөнхий төлөвлөгөө 2035” төсөл болон Дархан хотын хөгжлийн чиг хандлага цаашид хэрхэн төлөвлөгдсөн талаар төслийн багийн ахлагч Монгол улсын зөвлөх архитектор, гавъяат барилгачин  Я.Шархүү, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 43 дугаар тойрогт /4, 5, 6, 7, 8, Өргөө баг/  2019 онд хийх бүтээн байгуулалтын ажлын талаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх  нар тус тус танилцууллаа.

     Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан гэр хорооллыг  барилгажуулах ажил нь 2019 онд улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар 43 дугаар тойргийн 5, 6, 7, 8 дугаар багуудын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг оруулах ажилтай уялдаж байгаа бөгөөд   бүтээн байгуулалтын ажлыг  чанартай хийлгэх, мэргэжлийн байгууллагуудаар хяналт тавиулах, хамтрах, иргэдийн санал бодлыг сонсох, тэднийг идэвхтэй оролцуулах талаар аймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, тухайн багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарын санал бодлыг нэгтгэсэн үр дүнтэй уулзалт боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%