Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФ”-ИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХОД ОЛОН НИЙТИЙН САНАЛЫГ АВАВ

2019-03-21

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс хамтран ”Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф”-ыг шинэчлэх тогтоолын төсөлд олон нийтийн саналыг авах нь нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.03.21/ зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт Дархан сумын 1-18 дугаар багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Зохион байгуулагчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцсон бөгөөд Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэг Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф “-ийг шинэчлэн тогтоох  тухай мэдээллийг тавилаа. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 2013 онд “Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тарифыг баталж байсан ба Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “Д”-д заасныг зөрчсөн гэж үзсэн тул 2018 онд уг тогтоолыг хүчингүй болгож, дахин олон нийтээр хэлэлцүүлэн, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, улмаар аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэн батлуулсанаар нийтээр дагаж мөрдөх, эрхзүйн акт болж хэрэгжих юм. 
“Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф”-ыг шинэчлэх тогтоолын төсөлд статистикийн эцсийн бүтээгдэхүүнийг хувилж өгөх үйлчилгээ 300 төгрөг, шаардлагатай мэдээллийг мэдээллийн сангаас бэлтгэж гаргуулах 1200 төгрөг, Маягт заавар хэвлэх 60 төгрөг, “Аймгийн нийгэм эдийн засгийн байдал сарын танилцуулга” 3500 төгрөг, Өврийн дэвтэр, Салбарын танилцуулга 2500-6000 төгрөг хүртэлх үнэ тарифтай байхаар заажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%