Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудтай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ уулзлаа.Уулзалтын эхэнд тэрээр Чингэлтэй дүүргээс дүүргийн төр, захиргааны байгууллага иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах ая тухтай нөхцөл, хүүхэд, залуучуудын сурч, хүмүүжих орчин, ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах чиглэлээр, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарт анхаарал хандуулж, хамтдаа бүтээж ирсэн сайхан уламжлалтай гэдгийг онцлон дурдсан юм.
Дараа нь 2019 онд Чингэлтэй дүүрэгт Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын календарчилсан төлөвлөгөө танилцуулж, багш, ажилтнуудын санал бодлыг сонсов.
Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдхад :
“Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.
Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”, “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах
13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх,
“Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.