Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1,2-р хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага,Чингэлтэй дүүргийн орон нутгийн хөтөлбөр, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” бүлгэмийн сурагчдын II чуулганыг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Сугаржав, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн төлөөлөл, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүд оролцов.
Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулиудын Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 тоот тогтоолоор “Өсвөрийн сэргийлэгч” сайн дурын бүлгэмийн ажиллах журам, “Өсвөрийн сэргийлэгчийн таних тэмдгийн загварыг тус тус баталж байсныг онцлон дурдав.
Өнөөдөр дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийнхээ эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах, нөхцөл, байгаа орчноо цэвэр цэмцгэр, аюулгүй, амар тайван байлгахын төлөө хамтран ажиллаж байгаа “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” бүлгэмийн сурагчдынхаа цаашдын ажилд нь амжилт, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Мөн үеэр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Ц.Сугаржав оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, ЧД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн ГБХХГХУС ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Мөнхтөр “Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ”-ний талаар, ЕБ-ын 117 дугаар сургуулийн “Тод харцага” бүлгэмийн ахлагч н.Анужин Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийнхээ ажилласан сайн туршлагын талаар тус тус танилцуулав.
Төгсгөлд нь Өсвөрийн сэргийлэгч Бүлгэмийн сурагчдад Самбар, хавтас, дэвтэр гардуулах үйл ажиллагаа, ерөнхий боловсролын сургуулийн 5,24 дүгээр сургуулийн сурагчид ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.