Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ДҮҮРГИЙН ГАДААД БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019-03-22

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй нутгийн удирдлагын хороо гуравдугаар сарын 22-ний өдөр хуралдаж Чингэлтэй дүүргийн “Гадаад бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай танилцав.  Хуралд Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, хорооны гишүүн Д.Баянбат, Ц.Бугасүрэн, Д.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж Хурлын Ажлын албаны Удирдлага, Зохион байгуулалтын хэлтсийн Гадаад дотоод хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Н.Уянга нар оролцов.

Дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны зарчим, чиглэлийг тодорхойлох, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаа тогтоож, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэдний тэргүүлэх менежмент, шинэ техник, технологи, сайн туршлагыг дүүрэг орон нутагтаа нэвтрүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 29 дүгээр тогтоолоор баталсан. 
ИТХ-ын Эрх зүй нутгийн удирдлагын Хорооны гишүүд Гадаад харилцааг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцтай танилцаад  гадаад улс орнуудтай харилцаа тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлж, гэрээ хэлэлцээр хийхдээ цаашид анхаарч ажиллах асуудлуудад саналаа хэллээ. 
Өнөөдрийн хуралдаанаар гадаад улс орны болон ОУ-ын байгууллагын тусламж, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил дүүргийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд тусгагдсан асуудлуудыг шийдвэрлэсэн байдалтай танилцахаар боллоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%