Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумдын ИТХ-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв

2019-03-25

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Чиг үүргийн дагуу ажилтан бүр хариуцсан ажлынхаа чиглэлээр зөөвөр зөвлөгөө өгч, холбогдох хууль, журмыг сурталчлах, гарын авлага материалаар ханган харилцан санал солилцлоо.