Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нэгдсэн шуурхай зөвлөгөөний үеэр авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах талаар “мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа

2019-03-26

Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй иргэнд хүргэх нь төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг юм. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт нэгдсэн сургалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, 27 сумдын удирдлагууд  ард иргэдийхээ өмнө хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахаа илэрхийлж МЭДЭГДЭЛ-д гарын үсэг зурж олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн Удирдах ажилтаны нэгдсэн шуурхай зөвлөгөөнд агентлаг, харьяа байгууллагын дарга удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны албан хаагчид аймгийн нийт төрийн албан хаагчдаа төлөөлж ард иргэдийхээ өмнө хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахаа илэрхийлж МЭДЭГДЭЛ-д гарын үсэг зурлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%