Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАТВАРГҮЙ БОРЛУУЛАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

2019-03-26

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн ИТХ-ын  Тэргүүлэгч Х.Алтаншагай, Төлөөлөгч Л.Ариунтуяа, Бизнес Инкубатор төвийн захирал, Төлөөлөгч С.Энхтайван, Засаг даргын Тамгын газрын Хүнс, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн “Шинэ Барга зүүн хошууны худалдааны чөлөөт бүсийн танилцуулах форум” уулзалтад оролцлоо. 
Форум уулзалтад МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, ХХААХҮЯ-ны жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын  Тэргүүлэгч Х.Алтаншагай, Төлөөлөгч Л.Ариунтуяа, Бизнес Инкубатор төвийн захирал, Төлөөлөгч С.Энхтайван, Засаг даргын Тамгын газрын Хүнс, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ван Мин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Шүежүн, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга зүүн хошууны дэд дарга Ян Шяоган, албаны бусад хүмүүс оролцов.  

Монгол, Хятад хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Шинэ Барга зүүн хошуу болон Монгол Улсын аж ахуйн нэгж хооронд эдийн засаг, худалдааг дэмжих, Шинэ Барга зүүн хошууны хилийн бүсийн худалдааг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү форумыг Улаанбаатар хотод 2 дах жилдээ зохион байгуулж байгаа юм.Форум уулзалтаар “Шинэ Барга зүүн хошууны чөлөөт худалдааны бүс”-ийн танилцуулга хийгдэж цаашид харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр тал санал солилцлоо.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжлэгтэйгээр дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод “Чингэлтэйд үйлдвэрлэв төв”-ийг нээхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг гарч Шинэ барга зүүн хошууны Хилийн чөлөөт худалдааны татваргүй бүс болон Манжуур хотын Хятад-Оросын хилийн чөлөөт худалдааны татваргүй бүсэд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулах яриа хэлэлцээрийг холбогдох эрх бүхий байгууллагуудтай шат шатны уулзалтуудыг зохион байгуулж байна.   
Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ “Fata” групп, хөлөнбуйр аялал жуулчлалын группын дарга Wang Yan Nian тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч ажил хэргийн  уулзалт зохион байгуулахаар боллоо. 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%