Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Алдар эх” одонгоор шагнуулахаар уламжлав

2019-03-28

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо.

Ээлжит хурлаар “Булган мээж” ОНӨХХК-ий 2018 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, аймгийн нөөцийн газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан, авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, авилгын гэмт хэргийн нөхцөл байдал цаашид авах арга хэмжээний тухай, Баян-Агт, Баяннуур, Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн ой тэмдэглэх тухай, “Алдарт эх” одонгоор шагнуулахаар уламжлах тухай, аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн XI хуралдаан зарлах тухай асуудал хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

Аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Улсын чанартай авто замын дагуух газрын талаар баримтлах аймгийн бодлого батлах тухай асуудлыг холбогдох газраас хасуулахаар ирүүлсэн саналыг хэлэлцээд бодлогыг шинэчлэн дараагийн хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид “Алдарт эх” I одонгоор 7, “Алдарт эх” II одонгоор 200 гаруй эхчүүдийг шагнуулахаар уламжлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%