Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2019-03-29

 

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 12  ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ

 

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12  дугаар хуралдаан хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай.

2. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил тогтоох тухай.

3.Энгийн хог хаягдлыг тээвэрлэх зардлын үнэлгээ тогтоох тухай.

4.Хуульд нийцээгүй хэм хэмжээ тогтоосон актуудыг хүчингүй болгох тухай

5.Бэлчээр ашиглалтын хуваарь батлах тухай 

6. Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан хийгдэж буй ажлын явцын мэдээ

Монгол Улсад Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутагт мах, сүүний чиглэлийн үхрийн аж ахуйдыг байгуулахад дэмжлэг үзүүлэх, байршлыг сонгож дэд бүтцийг нь шийдвэрлэхэд, эрчимжсэн аж ахуйн шүүст ногоон тэжээл тариалах талбайг шийдэж өгөх ажлын хүрээнд манай сумын нутаг болох Талын толгойд 776 га, Дархан түлээтийн уулын ар 17 га, 55 га, 47 га нийт 895 га талбайг бэлчээрээс тариалангийн талбайд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн ажлын хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн  зориулалтаар 38 га талбайг олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр баталлаа.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тэжээлийн ургамал тариалах,төмс, хүнсний ногоо, үйлдвэр, үйлчилгээ,гэр бүлийн хэрэгцээ, өвөлжөөний зориулалтаар 11 нэг талбарын 23,8 га газрыг нэмж мөн малчин мал бүхий иргэдийн зуслангийн хуваарь, үүнийг хэрэгжүүлэх журмыг батлав.

Захиргааны ерөнхий хууль хэрэгжсэнтэй холбогдуулан суманд мөрдөгдөж байсан хэм хэмжээ тогтоосон актуудыг хуулийн дагуу иргэдээс санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулан иргэдийн санаа бодлыг тусган сайжруулан Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил тогтоох, Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тогтоох тухай асуудлыг батлан, хуульд нийцээгүй хэм хэмжээ тогтоосон актуудыг тус хуралдаанаар хүчингүй болголоо.

Мөн Дархан-САА, Хонгор сум САА үүсч байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын мэдээллийг хийж төлөөлөгчид санал, зөвлөгөө өгч ИТХурлын төлөөлөгчидийн зүгээс Олон улсын жишигт нийцсэн слортын цогцолбор талбайн гар бөмбөгийн талбайг хийж гүйцэтгэхээр болов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%