Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“ДААТГАЛ ТАНЫ АМЬДРАЛД “ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-03-26

Чингэлтэй дүүргийн Хурлын Ажлын албанаас 3 дугаар сарыг “Даатгал бидний ирээдүй" сар болгон зарласантай холбогдуулан дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимаас Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх “Даатгал таны  амьдралд” сэдэвт сургалтыг  дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран  гуравдугаар сарын 26-ны өдөр  хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. 

Сургалтын үйл ажиллагааг хорооны Засаг дарга Г.Бадамгарав нээж, Нийгмийн даатгалын хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Урантүлхүүр, тэтгэвэр тэтгэмжийн байцаагч Н.Тэрбиш  нар иргэдэд Нийгмийн даатгалын шинэчилэгдэн батлагдсан хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэр тэтгэмжийн талаар мэдээлэл хийж,  Мэнд-арвижих өрхийн эмнэлгийн эмч Р.Мөнхсаруул Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, өрхийн даатгал, элэгний B, С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээ, ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний багц, насны ангиллын багцын урьдчилан сэргийлэх үзлэг зэрэг мэдээ мэдээллийг өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.  
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхим



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%