Анх энэ өдрийг 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.
Америкийн нэгдсэн улсын эмч нар анх санаачилж байсан бол өдгөө дэлхий нийтээрээ эмч нартаа баярлаж талархснаа илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжөөд байгаа юм.
Ингээд
хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ үл
хайрлан тэмцэж яваа төлөөлөгч эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн
мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан
бүхнийг хүсэн ерөөе.
