Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД БАЙГУУЛЛАГА БҮР ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2019-04-02

     2019 оны 04 дүгээр сарын 01-нд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг дарга нарын хурал боллоо. Хурлаар удирдлагууд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн онцлог ажлуудаа танилцуулж холбогдох үүрэг чиглэлийг авсан юм. Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөнд Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, Цаг агаарын нөхцөл байдал хуурайшилттай байгаа энэ үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цал алдалгүй зохион байгуулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан даган гарах журмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.
     Мөн т өрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, дижитал шилжилт хийх ажлын хүрээнд тоон гарын үсэг хэрэглэх туршилтыг ЗГХЭГ-аас Дархан-Уул аймгийг сонгосон. Эхний ээлжинд аймгийн ЗДТГ-ын 43 албан хаагч тоон гарын үсгийг ашиглахаар бэлтгэл хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид төрийн бүх байгууллагууд тоон гарын үсэгт шилжинэ. Тиймээс эртнээс бэлтгэлээ хангах, Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт дээр онцгой анхаарах, хэрэгжилт хангалтгүй заалтуудыг эрчимжүүлэх чиглэлээр явцын хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэх удирдамж батлагдсан байгаа. 2019 оны хэрэгжилтийг 90 хувьд хүргэх зорилтыг тавьж ажиллаж байгаа учраас хариуцсан хэлтэс, албадууд анхаарах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг аймгийн Засаг дарга С.Насанбат үүрэг болгосон гэж аймгийн Мэдээлэл технологийн албанаас мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%