Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН 11, 12, 15 ДУГААР БАГИЙН ТӨВҮҮД ЭНЭ САРД ШИНЭ БАЙРАНДАА ОРНО

2019-04-02

      Дархан-Уул аймгийн 44 дүгээр тойргоос Улсын их хуралд сонгогдсон Болдын Жавхлан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
     Орон сууцны нэг давхарт багийн хөгжлийн төвүүд байрлан иргэддээ төрийн үйлчилгээг хүргэдэг. Гэвч зарим тохиолдолд иргэд багийн төвөө олохгүй байх, хурал цуглаан зохион байгуулахад өрөө танхим хүрэлцдэггүй гээд бэрхшээлүүд их гардаг. Тиймээс өнгөрсөн 2018 онд улсын төсөвт Дархан сумын 11,12,15 дугаар багийн төвийн барилга угсралтын ажлын төсвийг суулгажээ.
     “СБМ” ХХК-ийн гүйцэтгэж байгаа багийн төвийн барилгын ажлууд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ сардаа багтаан уг төвүүд ашиглалтад орж иргэд тохилог, ая тухтай газраас төрийн үйлчилгээгээ ава боломж бүрдэж байна. 2019-2020 онд шинээр нийт найман байршилд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг ашиглалтад оруулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%