Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Иргэний танхимд Архангай аймгийн Өгий нуур, Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх сумдын багын засаг дарга нар Нийслэлийн “Шилдэг хороо” Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах уулзалт боллоо.
Уулзалтад Монголын нутгийн удирдлагын холбооны ажлын албаны дарга П.Янжинлхам, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан нар байлцав.
ИТХ-ын Төлөөлөгч,Тэргүүлэгч 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд шилдэг хорооныхоо тэргүүн туршлагыг танилцуулж, харилцан санал бодлоо солилцлоо.