Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХБХОХБТХ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ДСЦТС ХК ДЭЭР АЖИЛЛАВ

2019-04-04

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, хөрөнгө  оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид /2019.04.03/ Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д хуралдлаа.
Хуралд тус хорооны дарга Д.Элдэвсайхан, гишүүн Н.Чимэддорж, А.Бадамнямбуу, Г.Алтантуяа, Д.Баасанжав, Т.Тулгаа болон Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, Мэргэжилтэн Ч.Батжаргал, ДСЦТС ХК-ны Дэд захирал, Ерөнхий инженер Б.Батжаргал, Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат, Борлуулалт бодлого зохицуулалтын хэлтсийн дарга С.Батбаатар, Ч.Чинзориг болон холбогдох мэргэжилтнүүд байлцлаа.
  Төлөөлөгчид ДСЦТС ХК-аас хийж хэрэгжүүлж буй маш олон ажлуудыг сайшаагаад  иргэдэд хийсэн ажлынхаа мэдээ мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэж байх шаардлагатайг онцоллоо. 
ДСЦТС ХК-аас 2019 онд төлөвлөгөөт ажлуудаас гадна Гэрэлт гудамжны үргэлжлэл болгон Анагаахын их сургуулийн уулзвараас аймгийн ЗДТГ-н уулзвар хүртэлх замыг өөрийн нэрэмжит болгон засварлах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна гэв.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%