Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

КАНАД УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД MERIT ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019-04-04

Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр манай улсад 2016-2023 оны хооронд хэрэгжих Мерит нь төрийн байгууллагын менежментийг сайжруулах зорилгоор олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл юм. Аймгийн ЗДТГ уг төслөөр дамжуулан ISO 9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд Канад улсын төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирж MERIT төслийн хэрэгжилтийн явцтай танилцсан юм. Уулзалтад аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, Канад улсын гадаад хэргийн яамны дэд дарга Льюк Маерис, MERIT төслийн захирал Женнифер Адамс болон тус улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо. Талууд харилцан туршлага солилцох боломж, уул уурхайн мэдээллийн сан, чанарын удирдлагын тогтолцоо 9001:2015 зөвлөхйн ажил, Үндэсний зөвлөх байгууллагын зөвлөх үйлчилгээ, байгаль хамгаалал, жендер, MNO компаний танилцуулга зэрэг асуудлын хүрээнд хэрхэн хамтран ажилласан талаарх дүгнэлтээ хэлэлцсэн бөгөөд хэрэгжилтийн явц хангалттай гэсэн дүгнэлтийг өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5882
4415 / 75%
918 / 16%
266 / 5%
283 / 5%