Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БАРИГДАЖ БАЙНА

2019-04-05

Чингэлтэй дүүргийн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас 2019 онд Чингэлтэй дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг, Төрийн албан хаагч, иргэддээ танилцуулах, мэдээлэл өгөх уулзалт арга хэмжээ үргэлжилж байна. 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдөр 13,14,15 дугаар хороодын Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, Чингэлтэй дүүргээс баримталж буй бодлого шийдвэрийн талаар, мөн 2019 онд дүүрэгт  хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов. 
Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд дүүргийн иргэд, залуучуудыг тусгай мэргэжил эзэмшүүлж ажлын байраар хангах зорилго бүхий Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж бие даасан дулаан хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээ, нийгмийн байгууламж бүхий “Сэлбэ” дэд төв нь Чингэлтэй дүүргийн 18-р хороонд 2024 он хүртэл үе шаттай хийгдэнэ гэдгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ онцолсон юм. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдхад :
“Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.
Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
 2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах
13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх, 
“Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо” зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%