Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНЫ ЭХНИЙ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2019-04-10

     Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний нэгдүгээр улиралд 215 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23,5 хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 54 болж, 8,5 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэж 50 хувиар тус тус буурсан бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 126 болж 44,8 хувиар,  согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 34 бүртгэгдэж 88,9 хувиар,  гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 80 бүртгэгдэж 15,9 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны түвшинд байна.
     Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 8,1 хувиар нэмэгдсэн нь зарим төрлийн гэмт хэргийн өсөлтөд нөлөөлж байгаа юм. Ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их байгаа нь  гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 72,7 хувиар өсөх шалтгаан болж байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн ирээдүйн бас нэгэн “Би”-ээ бэлтгэж буйгаа санан, хайртай үрсийнхээ дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байж,  гэр орондоо амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг уриалж байна.  Таны хүүхэд ирээдүйн Та юм.
     Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  Дархан сумын 1, 3, 6, 10, 11, 12, 13 дугаар багуудад гэмт хэргийн гаралт буурсан байна.
     Харин  2, 4, 5, 7, 8, 9, 11, 14, 15, 16, Малчин, Өргөө багуудад гэмт хэргийн гаралт өссөн байгаад тухайн багийн ИНХ-ын    дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн гишүүд хамтран, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар дүгнэлт хийж, иргэдийн дунд сургалт мэдээлэл, нөлөөллийн ажил зохион байгуулах нь зүйтэй байна.
     Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллүүдийг цаг алдалгүй мэдээллэж байхыг Дархан сумын нийт иргэдэд уриалж байна. Энэ нь  орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оруулж буй таны хувь нэмэр болно.

 ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%