Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОЮУТАН ЗАЛУУСТ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2019-04-10

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв хамтран “Дархан-Уул аймгийн осол, гэмтлийн шалтгаан өнөөгийн байдал, хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”-д иргэдийн  саналыг тусгах нийтийн сонсголыг өнөөдөр /2019.04.10/ зохион байгуулав. 
Уг хэлэлцүүлэг нь  осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, осол, гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах зорилготой иргэд, оюутан залуусын төлөөлөл нийт 180 гаруй хүн оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд “Дархан-Уул аймгийн осол, гэмтлийн шалтгаант өвчлөлийн өнөөгийн байдал, хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгамдсан асуудал, цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээ,  “Дархан-Уул аймгийн   өсвөр үе, залуучуудын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, хийж гүйцэтгэсэн ажлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМТ-ийн Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, Өсвөр үеийн эмч Б.Мөнхзул мэдээлэл хийлээ. 
                                                         




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%