Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар хуралдаан хуралдлаа

2019-04-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн ээлжит 6 дугаар хуралдаан 04-р сарын 11-ний өдөр буюу өнөөдөр хуралдлаа.

Тэргүүлэгчдийн 6 дугаар хуралдаанаар:

1.Олон хүүхэд төрүүлж өсгөж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулах хүсэлт уламжлах тухай асуудлыг хэлэлцээд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан аймгийн 27 сумын 447 эхчүүдийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

            2. Аймгийн 2019 оны төсвийн 1-р улирлын гүйцэтгэлийн тухай мэдээллийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

3. Батсүмбэр сумын гүүрийн засварын ажлын зураг төсөв хийлгэх тухай асуудлыг хэлэлцээд гүүрийн их засвар шинэчлэлийн ажлын зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхийг зөвшөөрч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгав.

4. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын тухай асуудлыг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

5. Томоко ОНӨААТҮГ-ын  өмчийн хэлбэрийг өөрчлөх тухай

6. Томоко ОНӨААТҮГ-ын  хөрөнгийг шийдвэрлэх тухай

7.Төв Чандмань ДЭХГ-ын хөрөнгө шийдвэрлэх тухай

8.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлд санал өгөх тухай зэрэг нийт 8 асуудал хэлэлцэж 5 тогтоол батлан хуралдааны тэмдэглэлээр 2 үүрэг өгөв.

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%