Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавив

2019-04-12

Аймгийн ИТХ нь орон нутгийн цаг үеийн бодлогыг тодорхойлж, шийдвэрийг батлан гаргах, мөн ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. 
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь үзэж танилцлаа. 
Үүний дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтын хэрэгжилт, холбогдох дэд хөтөлбөрүүдийн явцын талаар аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар дээр очиж танилцав.
Тус хорооноос аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан дүгнэлт гаргаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болох Төлөөлөгчдийн зөвлөгөөнд танилцуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%