Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Иргэдээ сонсоё “ уулзалт Малчин багт болов

2014-12-01

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан сумын Иргэний танхим хамтран “Иргэдээ сонсоё”  уулзалтыг баг тус бүрт зохион байгуулж байна. 2014 оны 11 сарын 28-ны өдөр Дархан сумын ахмадын хорооны байранд болов. Тус хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын дэрэгэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Малчин багийн Засаг дарга Н.Юра, БИНХ-ын дарга Пагважав нар оролцож иргэдийн сонслоо. “Иргэдээ сонсоё” уулзалт хэлэлцүүлэгт 52 иргэн оролцож тус багт тулгамдаж байгаа асуудлыг  ярив. Малчин баг байгуулагдаад 3 гаруй жил болж байна. Гэтэл өөрийн гэсэн газар нутаг алга. Орхон сумын нутаг дэвсгэр болох Хөтөл хороололд  зарим өрх айл гэрэл цахилгаангүй байгаад бухимдалтай хандаж байлаа. Түүнчлэн хаягжилт, Худаг ус, Нийтийн тээвэр, Малын бэлчээр, хог шатааж иргэд хоолой ам гашуу оргисон орчинд амьдарч эрх нь зөрчигдөж байгааг хөндөн ярив. 





















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%