Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хууль эрх зүйн сургалт зохион байгуулагдлаа

2019-04-15

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид 2019 оныг Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд дүүргийн 20 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч нар болон иргэдэд иргэний хууль тогтоомж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хууль, эрх зүйн сургалт зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нээсэн бөгөөд Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих жилийн хүрээнд

-Иргэний эрх зүй

-Гэрээний эрх зүй

-Бизнесийн эрх зүй сэдвүүдээр иргэдэд чиглэсэн сургалт улирал бүр зохион байгуулагдахгы танилцуулсан юм.

Сургалтыг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Энхзул удирдан зохион байгуулсан юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%