Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХБХОХБТХ-ЫН ХОРОО “ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨХХК БОЛОН АЙМГИЙН ХХААГ-ЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

2019-04-16

Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2019.04.16/ “Үйлдвэр технологийн парк” ОНӨХХК болон аймгийн ХХААГазраас аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хариуцан хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Тухайн байгууллагатай холбоотой ажлуудаас үнэлэх боломжгүй, хэрэгжилт удаашралтай байгаа 6 асуудлын талаар мэдээллийг сонсож, асуулт тавьж, саналаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагааг сайжруулахтай холбогдуулан ажлын чиглэл, зөвлөмж, үүрэг даалгавар өгсөн юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд төлөөлөгч Т.Тулгаа, А.Бадамнямбуу, Г.Алтантуяа, Н.Чимэддорж, Д.Батжаргал, Д.Баасанжав нар оролцож, 85.7 хувьтай оролцож, үйл ажиллагааг хорооны гишүүн Т.Тулгаа удирдан явууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%