Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СОНГОДОГ УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ” ТУХАЙ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЛАА

2019-04-17

      “Сонгодог урлаг 3”, “Соёлын биет бус өвийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөрүүдийн төслийг мэргэжлийн уран бүтээлчид, соёлын ажилтнууд, судлаач шинжээчид, Төрийн болон ТББ-ийн төлөөлөл, иргэдэд танилцуулж, тэдний санал санаачлагыг тусгах, цаашид хамтран ажиллах зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Боловсрол, аймгийн Соёл Урлагийн Газар хамтран нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.04.17/ зохион байгууллаа. 
      Монгол Улс дэлхийн хөгжлийн түгээмэл хандлагаар чиг баримжаа авч, өөрийн өвөрмөц онцлогийг хослуулах замаар Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэхэд чиглэсэн “Сонгодог урлаг I, II -” хөтөлбөрийг 2002-2016 онд хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд сонгодог урлагийн шинэ уран бүтээл туурвих, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар төрийн цэгцтэй бодлоготой болж, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлэх үндэс суурь тавигдаж, хууль, эрх зүйн орчин сайжирч, мэргэжлийн урлагийн байгууллагын орчны стандарт батлагдаж, сонгодог урлагийн салбарт оруулах хөрөнгө оруулалт уран бүтээлчдийг урамшуулах санхүүгийн дэмжлэг хоёр дахин нэмэгджээ. 
      Цаашид сонгодог бүтээлийн урын санг улам бүр баяжуулж, хүртээмжийг тогтворжуулахын тулд мэргэжлийн урлагийн байгууллагуудын тогтвортой ажиллагааг баталгаажуулах эдийн засаг, санхүүгийн нөхцөлийг бүрдүүлэх, сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйл ажиллагааг эрчимжүүлж, хүүхэд залуучууд, иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу “Сонгодог урлаг-3” аймгийн дэд хөтөлбөр боловсруулжээ. 
Уг хөтөлбөрийн үр дүнд сонгодог урлагаар дамжуулан хүн амд гоо зүйн мэдлэг боловсрол олгох, бүх нийтийн сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийн сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, сонгодог урлагийг сурталчлах, үйлчилгээний хүртээмжийг тогтворжуулахын тулд сонгодог бүтээлүүдийг шинээр болон сэргээн тавих, Соёл урлагийн байгууллагуудын тогтвортой ажиллагааг баталгаажуулах, эдийн засаг, санхүүгийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг гол гол зорилтыг хэрэгжүүлэх юм.
        Харин Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэх, бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга, амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл болж, өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг учраас соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах, дэмжих талаар дэлхий нийтээр ихээхэн анхаарч байна.
Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдсэн орсон бөгөөд оролцогч улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүрэг хүлээж байна.
ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д Морин хуур, Уртын дуу, Хөөмий, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д уламжлалт Бүжиг-бий биелгээ, Тууль, Цуурын урлаг бүртгэгдсэн байдаг.
Эдгээр үндэсний биет бус өвийг уламжлагчийг тодруулах, шавь сургалт зохион байгуулах, гадаад, дотоодод үндэсний өв соёлоо таниулан, хүүхэд залууст өв соёлоо өвлүүлэн үлдээх, бахархах үзлийг төлөвшүүлэх, энэ чиглэлд бие даан судалгаа хийж, түгээн дэлгэрүүлэх зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болгох нь “Соёлын биет бус өвийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөрийн үндсэн зорилго юм. 
       Орон нутагт Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах зорилгоор “Соёлын өв уламжлагч хүүхэд” язгуур урлагийн их наадам, “Олон ястны Дарханчууд” язгуур урлагийн наадам, “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадам зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирснийг онцлох нь зүйтэй. 
Цаашид мөн “Соёлын биет бус өвийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд  Тус аймгийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа Монгол угсаатны олон бүлгийн соёлын биет бус өвийг олж илрүүлэх, судлах, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх бодлогыг баримтлан хэрэгжүүлэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%