Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“ЭРҮҮЛ ИРГЭН” СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ

2019-04-17

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэний санаачилгаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран дүүргийн 19 хороонд “ЭРҮҮЛ ИРГЭН” сургалт, үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ. Үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр дүүргийн 102 дугаар цэцэрлэгт боллоо. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр, дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцов. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ үйл ажиллагааг нээж, дүүргийнхээ 0-18 насны 70 гаруй мянган хүүхдийн шүд, амны хөндийг эрүүл байлгах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх замаар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, эрүүл мэндээ хамгаалах идэвх санаачлагыг өрнүүлж, иргэдийн оролцоог хангах зорилгоор энэхүү аяныг 04 дүгээр сарын 17-ны өдрөөс тавдугаар сарын 06-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэдэд зохион байгуулах тухай танилцуулсан юм. 


Мөн үеэр дүүргийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийн талаарх мэдээллийг дүүргийн ЭМТ-ийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Г.Эрболд танилцууллаа. Аяны хүрээнд батлагдсан хөтөлбөр, хуваарийн дагуу 1-19 дүгээр хорооны иргэдэд дүүргийн ИТХ, ЭМТ-өөс үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх, хүүхдэд шүдний нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, Үзлэгийн дэвтэр тараах, сургалт зохион байгуулах, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд амбулаторийн тусламж үйлчилгээ, оношлогоо шинжилгээнд хамруулах ажлыг тус тус зохион байгуулна. 








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%