Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ ТАНИЛЦУУЛАА

2019-04-17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 4 дүгээр сарыг ЭРҮҮЛ МЭНДИЙН САР  болгон зарласантай холбогдуулан Иргэний танхимын ажилтнууд иргэддээ эрүүл мэндийн тухай хуулийг сурталчлан таниулах, үйл  ажиллагаа зохион байгуулах зэрэг ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтнаас санаачлан “Эрүүл мэнд хөгжлийн ирээдүй” сэдэвт үйл ажиллагааг хорооны ажилтан албан хаагч, нийтийн эргүүл, зорилтод бүлгийн иргэдийг хамруулан дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа.

Энэ үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээлэл өгөх, Мобайл технологийг танилцуулах, Эхо ,Зүрхний бичлэг, Сахар, В С вирус, холестерин, ДОХ, тэмбүүгийн шинжилгээ, Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааг “Цэнгэлжаргал хайрхан” Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн эмч С.Үүрийнтуяа, Ж.Амартүвшин, Ц.Наранжаргал нартай хамтран зохион байгуулав



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%