Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ

2019-04-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 10 цагт хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

1.    “Алдарт эх” 1, 2 дугаар одонгоор шагнуулах эхчүүдийн асуудлыг хэлэлцэн  Алдарт эхийн нэгдүгээр одонгоор 11, хоёрдугаар одонгоор 333 эхийг шагнуулахаар материалыг Ерөнхийлөгчийн Тамгын Газарт уламжлав.

2.    Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнагдах  иргэдийн материалыг хэлэлцэн Монгол Улсын гавьяат багш цолоор 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 21, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 иргэнийг шагнуулахаар дэмжив.

3.    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа.

4.    Хотонт сумын Өндөрсант багийн дунд сургуулийн 80 жилийн ойг 2019 оны 7-р сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоолоо.

5.    Өмчийн тухай асуудлаар албан хэрэгцээг хангах боломжгүй болсон гурван авто машиныг төрийн өмчийн данснаас хасч худалдахаар, Ихтамир сумын эмнэлгийн хуучин барилга, Чулуут сумын ЭМТ-ийн эхчүүдийн амрах байрыг газар чөлөөлөх нөхцөлтэйгөөр 500.000-1000.000 төгрөгөөр худалдахаар, Чулуут сумын “Ахуй үйлчилгээний төв”-ийг орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хэлбэрээр ажиллуулах асуудлыг шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%