Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019-04-24

2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Шарын гол, Орхон, Хонгор, Дархан суманд “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.

Уг арга хэмжээг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нээлттэй хорих 445 дугаар анги, Шүүхийн шинжилгээний алба, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн Дархан салбар хамтран зохион байгуулсан бөгөөд Нээлттэй хаалганы өдөрлөг Шарын гол сумаас /2019.04.23/ эхэллээ.

“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумын иргэдэд,  төр, хувийн хэвшлийн байгууллагуудад Гэр бүлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хуулийн зөвлөгөө мэдээллүүдийг өгсөн юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%